БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ДАГАЖ МӨРДӨХ ХАБ-ЫН ДҮРЭМ ЖУРМЫГ ЗӨРЧСӨН ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/40 тоот удирдамжаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд Хамаг Монгол ХХК-ний захиалгаар Их-Модун ХХК-ний барьж буй 15-н давхар үйлчилгээтэй орон сууцны  барилгын талбайд хяналт шалгалт хийгдлээ.Шалгалтаар Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 1 дэх хэсгийн Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ын 4.11, 6.2.2 заалт, БНбД 12-04-06-ийн  6.5  дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ЗТХ-ийн 10.15-р зүйлийн 1.2 дахь заалтаар арга хэмжээ авлаа. Зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаварыг хүргүүлэн илэрсэн зөрчлийг арилгуулахаар хяналт тавин ажиллаж байна.