ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗАР СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАЙНА

Баянгол дүүргийн 13-р хороо, Хасбаатарын гудамж 18 тоотод байрлах Үсчингийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд: Тус үсчингийн газар нь хагас зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг, цэвэрлэгээ үйлчилгээ ариутгал, халдваргүйтгэл туйлын хангалтгүй, ариутгал халдваргүйтгэл, хог хаягдлыг эрх бүхий байгууллагатай гэрээгээр гүйцэтгүүлдэггүй, үс арчилгааны бүтээгдэхүүнд чанарын баталгаажилт хийлгээгүй, үсчин нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, фикик хэмжилтээр үсчингийн өрөөний бичил цаг уурын үзүүлэлт нь стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн ба илэрсэн зөрчлийг үндэслэн тус үсчингийн газарт холбогдох хуулийн заалтаар Зөрчлийн хэрэг нээж, арга хэмжээ тооцохоор ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.