ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БГД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Дүүргийн хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, Газрын алба, 20, 5, 6, 1, 7, 14, 15-р хороодын дарга  нар зэрэг дүүргийн харъяа хэлтэс албадын дарга нар болон дээрхи хороодод худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, удирдлагуудыг оролцуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайд ахуйн болон хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалдаг иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох цаашид хамтран ажиллах талаар санал солилцож хэлэлцүүлэг зохион байгууллаа.