УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын тамгын газрын даргын баталсан “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулах  уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Очирням” ХХК-ийн талбайд НМХГ-ын БОГУУХХ, ХНХТХХ, ХУД дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид болон НБОГ, ШУТИС-ын ГУУС-ын багш, мэргэжилтэн нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл 35 аж ахуйн нэгжийн 50 гаран удирдлага, инженер, техникийн ажилчдыг хамруулан зохион байгууллаа.

          Хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд байгаль орчныг хамгаалах эрх үүргийн биелэлт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны

байдлыг хэрхэн хангах талаар холбогдох чиглэлийн хяналтын улсын байцаагчид мэдээлэл хийж, аж ахуйн нэгжийн төлөөллийн сонирхсон асуултуудад хариулан, тус компанийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцаж, цаашид анхаарах асуудлуудын талаар ШУТИС-ын ГУУС-ын багшаас      зөвлөгөө өгч ажиллалаа.

          Сургалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд зөвлөмж гарын авлага, мэдээллийг тараалаа.