УС АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэвэр ус савлах болон ус ашиглан  үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгж, мах боловсруулах үйлдвэрүүдэд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Усны тухай”, “Газрын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” зэрэг хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг сурталчилан таниулах, зөрчил дутаглаас урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх танхимын сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 10 ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

 Сургалтаар:

-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ,

-Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах талаар

-Ус ашиглагдад тавигдах шаардлага

-Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал

-Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага

-Зөрчлийн тухай , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэсэн сэдвүүдийн хүрээнд мэдээ, мэдээллийг өгч ажилласан байна.