ГАЗРЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛИЙН ГУРАВ ДУГААР ХУРАЛДААН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн гурав дугаар хуралдаан 2019 оны 04 дугаар сарын 12-ний өдөр боллоо. Тус хуралдаанаар 1 асуудал хэлэлцэж, ирцийн бүртгэл дутуу учир 2 дох асуудал хойшлогдлоо.

Нэгдүгээр асуудал:

Налайхын нүүрсний уурхайд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан

Хоёрдугаар асуудал:

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст “Төрийн хяналт шалгалтын тухай”  хуулийн 5.2-т заасны дагуу төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга

Хуралдаан 2019 оны 04 дугаар сарын 12 -ны өдрийн 10:00 цагт эхлэв.
Налайхын нүүрсний уурхайд хяналт шалгалт хийсэн ажлын тайлангийн тухай НД дэх МХХ-ийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Оюунтүлхүүр танилцууллаа
НД дэх МХХ-ийн Улсын /Ахлах/ байцаагчид
СБД дэх МХХ-ын Улсын /Ахлах/ байцаагчид
Төлөвлөгөөт бус хамтарсан шалгалт хийсэн ДХШМХ-ын Улсын ахлах байцаагчид, ХЭЗХ-ын мэргэжилтэн, ЭУСТХ-ийн мэргэжилтэн нар