“СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРУУДАД АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ” СЭДВЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/76 тушаал “Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчиллын шалгалт явуулах тухай” арга хэмжээний хүрээнд Тус дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 10 өдрийн хооронд мэдээ мэдээллээр хангах сургалтыг Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хурлын заланд зохион байгуулж ажиллалаа.