ШҮДНИЙ РЕНТГЕН АППАРАТЫН АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

Зонне ХХК-ийн шүдний эмнэлгийн цацрагтай ажиллагчийн нэмэгдэл шарлага илэрсэн шалтгаан нөхцөлийг тогтоох, шарлагын тунг зохистой хэмжээний хамгийн бага түвшинд байлгах, шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх цацрагийн аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлагыг хангуулах зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/71 дугаартай удирдамжаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, цацрагтай ажиллагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ авсан мэргэжлийн шарлага биш болохыг тогтоон, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчилд шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийллээ.