АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор тараагдсан агаар цэвэршүүлэгчийн хэрэглээнд шалгалт хийлээ. Шалгалтаар СХД-ийн Ирээдүй цогцолбор 1 дүгээр бага сургуульд 33 агаар цэвэршүүлэгч тараагдсан ба 5б/4б бүлэгт хэрэглэж байгаа агаар цэвэршүүлэгчийн HEPA болон нүүрсэн шүүлтүүрүүдийн гялгар уутыг авалгүйгээр ажиллуулж байсан зөрчлийг газар дээр нь арилгуулан ашиглалтын заавар зөвлөгөө өгч, улсын байцаагчийн зөвлөмж хүргэлээ.