АЖЛЫН БАЙРАНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Суурин рентген аппаратаар оношилгоо хийхээр төлөвлөж буй “БОНЭР” ХХК-ийн Од дент шүдний эмнэлгийн рентген кабинеын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа