” АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Агаарын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, тушаал, журам, стандартууд болон Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Э.Ариунболд, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Наранзул, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч П.Энхбаяр нар хамтран 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 25 төлөөллийг хамруулсан.

Сургалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/19 дүгээр хамтарсан тушаал /захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, Агаарыг бохирдлыг бууруулахад бидний оролцоо зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.