“НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын 189 дүгээр “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, худалдаа, үйлчилгээнд хэрэглэгдэж буй зарим нийлэг хальсан уутанд хийсэн хэмжилтийн дүнг танилцуулах,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтыг Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн Иргэний танхимын зааланд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 26 төлөөллийг хамруулсан.

Сургалтаар Засгийн газрын 189 дүгээр “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ, Худалдаа, үйлчилгээнд хэрэглэгдэж буй зарим нийлэг хальсан уутанд хийсэн хэмжилтийн дүнгийн танилцуулга зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.