“БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ”СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн удирдлага, арга зүйч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын нийт улсын /ахлах/ байцаагчдад төлөвлөгөөт сургалтыг зохион байгууллаа.                 

Сургалтаар шинээр хэрэгжиж байгаа Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон хуулийн хэрэгжилт, багшлах эрхтэй холбоотой эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, багшлах эрх олгох, сунгах үйл ажиллагааны талаар харилцан  ярилцаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас баримталж байгаа бодлого, шийдвэрт тусгах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.