“НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЗОХИСТОЙ ДАДАЛ, ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ, АЖИЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ “ СЭДЭВТ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛАА

Нэг. Сургалтын зорилго

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, үйлчилгээний чанар стандарт, салбарын ажиллагсдын ур чадварыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, төлөвлөгөөт шалгалт хийх үеийн мэдээ, мэдээлэл олгоход сургалтын зорилго  оршино.

Хоёр. Сургалт зохион байгуулсан талаарх мэдээ, мэдээлэл

            Сургалтыг тус дүүргийн Засаг Даргын Тамгийн Газрын 9 давхарт хурлын заланд Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Лхагвабуян, Р.Нармандах Хүнсний чанар стандартын хяналтын улсын/ахлах/ байцаагч Л.Уртнасан, Б.Өлзийбаяр, Т.Уянга, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Ариунбаяр, Нийгэм хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран 2019 оны 03 дугаар сарын 14 өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад  Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 54 аж ахуйн нэгж иргэн хамрагдсан. Сургалтаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолоор   хэрэгжилтийн талаар, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын зохистой дадал”,” Хяналтын хуудасны тухай ойлголт” “Үйлдвэрлэлийн осол түүнээс сэргийлэх”, “ Ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь “ сэдэвт сургалтуудыг хийж  мэдээ мэдээлэл өгч ажиллаа