ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙН ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, УТААНААС ЯЛГАРАХ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ ЗЭРЭГТ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ‘’Автотээврийн үндэсний төв’’ ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар хамтран баталсан ‘’Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийх тухай’’ удирдамжийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхэд хяналт шалгалт хийж байна.