АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА


Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Шалгалтад Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн салбар, 141 дүгээр цэцэрлэг, 113 дугаар сургуулийн нийт 39 агаар цэвэршүүлэгч хамрагдсан бөгөөд 5 HEPA шүүлтүүр бохирдолтой, 1 эвдрэлтэй зэрэг зөрчлүүд илэрлээ. Агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу зөв ашиглаж хэвшвэл дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.