“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч П.Нарантуяа, Эмбиобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Одонтуяа нар хамтран, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгааллагын удирдлага, иргэн, хорооны засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг хамруулан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Сургалтаар Агаарын тухай хуулийн хүрээнд Засаг даргын эрх, үүрэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/19 дүгээр хамтарсан тушаал/захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам, Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэм, түүний хэрэгжилт сэдвээр 22 хүнийг хамруулж, мэдээлэл өглөө.