“ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ” “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан 2017 оны А/226-А/619 дүгээр тушаал, захирамж, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол улсын Засгийн газрын  62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолоор   хэрэгжилтийн талаар мэдээ мэдээлэл өгөх  тухай, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, эрх зүйн мэдлэг дээшлүүлэхэд сургалтын зорилго  оршино.

            Сургалтын тус дүүргийн 11 хорооны Иргэний танхимд зохион байгуулсан. Сургалтын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч О.Цэндхүү, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Лхагвабуян, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Өлзийбаяр нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 03 дугаар сарын 13 өдөр зохион байгууллаа.

Тус сургалтад 13 аж ахуйн нэгж, 9 иргэн, 11 хорооны хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, эко байцаагч нар хамрагдлаа.