НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Тэд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудтай нийслэлийн удирдлагуудын хамт газар дээр нь очиж танилцан, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж байгаа юм. Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаж, дахин төлөвлөлтийн барилгын ажлын явцтай танилцлаа.Энэ ажлын хэсэг НМХГ-ын улсын байцаагчид багтжээ. Барилга хот байгуулалтын яамны сайд н.Мөнхбаяр, холбогдох хүмүүсийн хамт БГД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Грийн ресурс констракшн” ХХК-ийн 112 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10, 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Грийн ресурс констракшн” ХХК, “Очирням девелопмент” ХХК, “И Ви Жи Эйч” ХХК-иуд төсөл хэрэгжүүлчээр сонгогдон ажиллаж байгаа юм.
Тус барилга нь гадна шугам сүлжээний ажил хийгдээгүйгээс түр зогссон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд хяналт шалгалт хийж улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж хэрэгжилтийг хангуулж ажиллажээ.
“Грийн ресурс констрашн” ХХК нь 3200 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 360 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөсөн юм.

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС