АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ 4 ДҮГЭЭР БҮСЭД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ, ОЙР ОРЧНЫГ БОХИРДУУЛЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО

Агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүс буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун талд Грэйт майнинг ХХК-ийн гүйцэтгэж буй цэцэрлэгийн барилгын манаачийн гэр түүхий нүүрс түлж, ойр орчныг бохирдуулж байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах 14/07 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч биелэлтийг хангуулж ажиллалаа.