НМХГ-ААС АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД 65 ЗӨВЛӨМЖ, 79 МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

Иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, стандарт норм нормативын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд НМХГ-ын чиглэл, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдээс 2019 оны 1 дүгээр сард нийт 65 зөвлөмжийг боловсруулж, 1802 аж ахуйн нэгж байгууллагад, 79 мэдэгдлийг 6041 аж ахуйн нэгж байгууллагад тус тус хүргүүлж ажиллалаа.