АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН АШИГЛАЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна. Шалгалтад Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэг, 97 дугаар цэцэрлэг, 157 дугаар цэцэрлэг, 164 дүгээр цэцэрлэгийн нийт 45 агаар цэвэршүүлэгч хамрагдсан бөгөөд гарын авлага, заавартай танилцдаггүй, усгүй ажиллуулдаг, HEPA шүүлтүүр бохирдолтой, хэрхэн яаж цэвэрлэх талаар мэддэггүй, агаар цэвэршүүлэгч дотор харандаа, амны цаас хийсэн зэрэг зөрчлүүд илэрлээ.
 
Агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу зөв ашиглаж хэвшвэл дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.