ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт, ярилцлагыг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран дүүргийн 16 хорооны Засаг дарга болон 12 хэсгийн ахлагч нартай хийлээ. 

Уулзалтаар:

  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлэх Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2017-2025 он/, Агаарын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах, мөн илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь арилгуулах, мэдээлэл, судалгааг цаг алдалгүй дамжуулан хамтын ажиллагаагаа сайжруулах, хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
  • Мөн Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг өөрийн хорооны нутаг дэвсгэрт хангуулах ажилд идэвхи санаачилгатай ажилласан 4-р хорооны Засаг дарга О.Ганхуяг, 8-р хорооны зохион байгуулагч Б.Баярцэцэг нарт НМХГ-ын “ТАЛАРХАЛ” гардууллаа.