НИЙСЛЭЛДЭЭ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛЭГДЛЭЭ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангаж, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн манлайлан ажиллаж “БҮРЭН ХАНГАЛТТАЙ “үнэлэгдлээ. Төрийн хяналтын чиг үүрэг, зорилгыг нэр төртэйгээр хэрэгжүүлэн ажиллаж буй хамт олондоо Талархал илэрхийлье.