АГААРЫН БОХИРДЛЫН ТУХАЙ БОЛОН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАЛЫН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах нэгдүгээр бүсэд байрлах БЗД-ийн 22 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт БЗД дэх МХХ-ийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар агаарын бохирлын тухай, хууль эрх зүйн талаархи мэдээлэл, агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай шалгалтын мэдээллийг танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.