БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

        Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Угтахбаяртай хамтарч 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт улсын /ахлах/ байцаагчдыг хамруулан Зөрчлийн тухай хууль, Байгаль орчин, аялал зуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын А/226-А/619 тоот хамтарсан тушаал, захирамж, болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн түвшинг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтыг зохион байгууллаа.