ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу “АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдвээр НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн засаг даргын төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Чингэлтэй дүүргийн 8 хорооны Засаг дарга, 141 хэсгийн ахлагч нартай уулзалт ярилцлага хийлээ. 

Уулзалтаар: 2018 онд НМХГ-аас агаар орчны  бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын тайлан, 2019 онд хороодын Засаг дарга нар хэсгийн ахлагч нартай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг өөрийн хорооны нутаг дэвсгэрт хангуулах ажилд идэвхи санаачилгатай ажилласан 13-р хорооны Засаг дарга Г.Бадамгарав, 9-р хорооны хэсгийн ахлагч Д.Цэцэгмаа нарт НМХГ-ын “ТАЛАРХАЛ” гардууллаа.