ГОРХИ ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Газрын тухай багц хууль, байгаль орчны багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандарт, журмын хэрэгжилийг хангуулан ажиллахад анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 25 -ний өдрийн 10 цагт тус хамгаалалтын захиргааны сургалтын танхимд зохион байгуулав.
Энэхүү сургалтаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандарт, захиргааны зөрчлийн бүртгэл хийх үед анхаарах асуудал, газрын зөрчлийг шалгах үед анхаарах асуудал, тулгамдаж байгаа асуудал, цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар арга зүйн зөвлөгөө өгч үйл ажиллагаандаа мөрдөн хэвшүүлэх талаар зөвлөмж, сургалтын үр дүн болон цаашид ямар сэдвээр сургалт авах талаар судалгаа авч ажиллалаа.