МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна. Өнгөрөгч 2018 оныг “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор “Удирдах ажилтны хариуцлага-манлайллын жил” болгон зарлаад байсан бол энэ жилийг “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” жил болгон зарлаж байгаа юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албадын удирдлагууд оролцож байгаа ба 2018 оны ажил байдлаа дүгнэн хэлэлцэж НМХГ салбартаа тэргүүллээ.