НМХГ-ЫН ХАМТ ОЛОН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨХ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.Батлагдсан хуваарийн дагуу Теди төвийн уулзвараас Улсын их дэлгүүр хүртэлх цэвэрлэгээг НМХГ-ын хамт олон идэвхтэй оролцлоо.

Цэвэрлэгээний ажил дараах чиглэлээр зохион байгуулагдлаа:
 
-Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх
-Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах
-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах
-Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах