БАРИМАЛЫГ АЛТААР БҮТЭЭСЭН БОЛОХЫГ НЬ РЕНТГЕН ЦАЦРАГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ТОГТООЖЭЭ

Нэрт уран барималч Benvenuto Cellini –ийн бүтээл болох нийт 60 сая еврогоор үнэлэгдэх “Saliera” нэртэй алтан баримал нь 2003 онд Австри Улсын нийслэл Вена хотод байрлах нэгэн түүхийн музей / Kunsthistorisches Museum Vienna/-гээс хулгайд алдагджээ. Гурван жилийн турш дэлхийг дамнасан эрэл хайгуулын дүнд уг баримлыг 2006 онд Вена хотоос холгүй орших нэгэн ойд булсан байхыг олж, цагдаа болон музейн албан хаагчид баримлын шинж чанар, бүрэн бүтэн байдал, эх хувь нь мөн эсэх, чухам ямар нөхцөлд хадгалагдаж байсныг тодруулахаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн лабораторид илгээсэн байна. 
Рентген цацрагийн бодис дундуур нэвтрэх чадварыг ашиглан анализ хийдэг рентген флюресценцийн спектрометр /XRF/-ээр Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн мэргэжилтнүүд шинжилж үзэхэд тус үнэт бүтээл нь харьцангуй сайн нөхцөлд хадгалагдаж байснаас гадна бараг 90%-ийн маш цэвэр алтаар бүтээсэн баримлын эх хувь мөн болохыг нь тогтоожээ. 
Өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр баримлыг музейн танхимд нь буцаан байрлуулж, үзэгчдийн өмнө дэлгэн харуулсан байна. 

Эх сурвалж: Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн цахим хуудас