АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСАЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн удирдлага, улсын байцаагч нар, дүүргийн Ерөнхий прокурор,  холбогдох хяналтын прокурорууд хамтран тус дүүргийн 2,3 нутаг дэвсгэрт байрлах арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн явцын хаягдал ус зайлуулалт, орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийн байдалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.