МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нийт албан хаагчдад зориулсан ээлжит “Мэдээллийн цаг” 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр  “Тэнгис” кино театрын Их танхимд зохион байгуулагдлаа. 

     Мэдээллийн цагийн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай мэдээлэл өглөө.Мөн Нийслэлийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Уртнасан “Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт ба цаашид анхаарах асуудлууд” сэдвээр нийт албан хаагдчдад мэдээлэл өглөө.