РЕНТГЕН ОНОШИЛГООНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДЭД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгүүдэд төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр”-ийн дагуу  Ривер дент шүдний эмнэлгийн цацрагтай холбоотой үйл ажиллагагаатай танилцаж, 10.2 кодтой “Рентген оношилгооны цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар эрсдэлийг үнэлж, нийт 28 зөрчил илрүүлэн, зөрчлийг хэрхэн арилгах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
     Зөвлөн туслах үйлчилгээгээр дээрх шүдний эмнэлгийн албан хаагчдад, Цөмийн энергийн тухай хууль, шинээр батлагдсан дүрэм журмыг сурталчлан, рентген кабинетад тавигдах шаардлага, рентген тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын талаар мэдээлэл өгч, рентген аппаратын ашиглалтын цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор илэрсэн зөрчил дутагдалд үндэслэн тус шүдний эмнэлэгт улсын байцаагчийн зөвлөмжийг боловсруулан хүргүүллээ

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН

ХЯНАЛТЫН ХЭЛТЭС