ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБАНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТ СЕМИНАРТ ХАМРАГДЛАА

 

Озоны үндэсний албанаас зохион байгуулсан Засгийн Газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг танилцуулах сургалтанд НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Цөм болон цацрагийн хяналтын хэлтсийн 44 улсын байцаагч хамрагдлаа. Уг семинарт

 

  • Монреалын протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
  • Цаашид квотод хамрагдах бодисууд, квот тогтоох аргачлал, бууруулах хуваарийн талаарх мэдээлэл
  • Шинэчлэн баталсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг”-ыг танилцуулга
    • HCFC хөргөх бодисын талаарх бодлого, дүрэм журмыг бэхжүүлэх талаар хийх шинэчлэл
    • Монреалийн протоколын ОЗБ-ыноос татгалзах стратеги
    • Монгол Улсын хөргөлтийн салбарын хөргөх бодисын сонголт,чиг хандлага
    • ЗГ-ын 2018 оны 277 дугаар тогтоолын танилцуулга

талаар  санал бодолоо солилцлоо. Мөн Засгийн Газрын 2018 оны 277 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдөж эхлэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *