ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад ионжуулагч цацрагийн талаар ойлголт өгөх, цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол, цацрагийн аюулгүй байдал, түүнд тавих хяналтын талаар танилцуулж сурталчлах, сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн физикийн сонгоны 4 бүлгийн 155 сурагчдад “Ионжуулагч цацрагийн тухай ойлголт, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавьж буй хяналт”, “Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол” сэдвүүдээр хичээл зааж, цацрагийн хэмжилтийн багажаар хэмжилт хийх дасгал үзүүлж, Монгол Улсад ашиглаж буй цөмийн технологийн хэрэглээ, өнөөгийн байдал, түүнд тавьж буй хяналт шалгалт, ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулж, цацрагийн аюулгүй ажиллагааг сурталчилж ажиллалаа.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *