ХУД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Сургалтыг ХУД-ийн ЗДТГ-ын 7 дугаар давхарын хурлын зааланд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00-16;00 цагт МУБИС-ийн багш (Ph.D). А.Баярхүү хүрэлцэн ирж “Орчин үеийн сургалтын онолууд, суралцагчдын хувийн онцлогийг харгалзах” сэдвээр лекц уншлаа, сургалтанд  нь 7 их дээд сургуулийн 40 багш, удирдлага оролцлоо.

Сургалтыг  Хэлтсийн дарга Б.Алтантуяа нээж, Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Болормаа 2017-2018 онд хийсэн хяналт шалгалтаар Их, дээд сургуулиудад илэрдэг нийтлэг зөрчил, дутагдалын талаар танилцуулж, “Их дээд сургуулийн боловсролын тогтолцоо, хөгжиж буй орнуудын ялгаа, Ирээдүйн мэдлэг боловсролын чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулсан нь их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах /Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо/ стандартад суурилсан чанарын хяналтын бодлого төлөвлөлтийг нэвтрүүлэх, багшийн сурган заах арга зүй сайжрах, багш, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах, мэдлэг олгох, харилцан ярилцах, туршилага солилцоход чиглэгдэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *