АЖЛЫН БАЙРАНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Халдарт өвчин судлалын үндэсний төвд шинээр суурилагдаж буй зөөврийн рентген аппаратад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/106 тоот “Баталгаажуулалт хийх тухай” удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажууллаа. Баталгаажилтаар байгууллагын удирдлага, цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, эмч, рентген техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.