ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

 
Дархан үе ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан хөтөлбөрөөр төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд Дархан-үе ХХК-ийн шүдний эмнэлгийн рентген кабинетийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлага болон ажиллагчдад цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг зөв зүүж хэвших, рентген зураг авахдаа хувийн дозиметрийг зүүсэн эсэхээ шалгах, хүүхдэд рентген оношилгоо хийхэд эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийг авах, өвчтөн, үйлчлүүлэгдэд цацрагаас хамгаалах хувцас хэрэгслийг зүүж хэрэглүүлэх цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Тус зөвлөн туслах үйлчилгээгээр илэрсэн зөрчил дутагдлыг хэрхэн арилгуулах талаар улсын байцаагчийн 10 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.