АЖЛЫН БАЙРАНД ЦАЦРАГИЙН ХЭМЖИЛТ ХИЙЛЭЭ

Шинээр рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй “Индранил” шүдний эмнэлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/106 тоот “Баталгаажуулалт хийх тухай” удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт хийж, цацрагийн аюулгүйн үнэлгээг баталгаажууллаа. Баталгаажилтаар рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, байгууллагын удирдлага, цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, эмч, рентген техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.