ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР ХЭРЭГЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД

 

ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР ХЭРЭГЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД

Нийслэлд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.5-д заасны дагуу цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан, мэдээг 12 дугаар сарын 20-ны дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэст албан бичгээр ирүүлнэ үү.

ДОТООД ХЯНАЛТЫН ТАЙЛАН МЭДЭЭНИЙ АГУУЛГА

  • Цөмийн энергийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын мөрдөлт, хэрэгжилт;
  • Байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэсэн байдал;
  • Цацрагтай ажиллагчдын ажлын байрны ажиллах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
  • Цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн дозиметрийн хяналт, Мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэг;
  • Ажлын байрны хяналт, цацрагийн хэмжилтийн багаж, түүний ашиглалт, баталгаажуулалт;
  • Ашиглаж байгаа болон ашиглахгүй болсон цацрагийн үүсгүүр /рентген аппарат/-ийн дэлгэрэнгүй судалгаа;
  • Цацрагийн аюулгүй байдалд хийсэн дотоод хяналтын ололт болон дутагдалтай талууд, хүрсэн үр дүн,
  • Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цацрагийн хамгаалалтыг сайжруулах талаар шинэлэг санаа хэрэгжүүлсэн байдал,
  • Цацрагийн хяналтын ажилтан, цацрагтай ажиллагчдын цацрагийн хамгаалалтын сургалтын талаар,
  • Үр дүн, санал, тулгамдаж буй асуудлын талаар

Дээрх тайлангийн агуулгыг бүрэн багтаасан тайлан ирүүлэхийг хүсье.