ЭМНЭЛГИЙН ШАРЛАГАД ТАВИГДАХ ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН ШААРДЛАГУУДЫГ ТАЛААР СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг /МЦХН/ ТББ хамтран Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  эмнэлгийн албан хаагчдад “Цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр шинээр батлагдсан норм, дүрэмд эмнэлгийн шарлагад тавигдах цацрагийн хамгаалалтын шаардлагуудыг талаар сурталчлан таниулах сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. 

Сургалтын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, ЦЭК-ын Ажлын албыг төлөөлж Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа нар нээж, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд хичээл заалаа.

Сургалтад Нийслэлийн хэмжээнд туяа эмчилгээ, цөмийн оношзүй, рентген оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 100 байгууллагын 150 эмч, рентген техникч, цацрагтай ажиллагчид хамрагдаж, тэдгээр албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, “Цацрагийн аюулгүйн норм” (2015 он), “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” (2016 он), “Цацрагийн холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, холбогдох хууль, дүрмийн эмхтгэлүүд, гарын авлагаар ханган, эрүүл мэндийн салбарын цөмийн технологийн хэрэглээ, эмнэлгийн шарлага хийх үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, рентген аппарат тоног төхөөрөмжийн чанарын хяналт, баталгаажуулалт, цацрагийн хэмжилт, хяналт шалгалтын талаар харилцан ярилцаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлох чухал ач холбогдолтой сургалт болсон.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *