ШИНЭЭР СУУРИЛУУЛАГДАЖ БУЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

 

НМХГ-ын дэд даргын баталсан хөтөлбөрийн дагуу Үндэсний оношилгоо, эмчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төвд суурилуулагдаж буй ПЕТ/КТ-560 төхөөрөмж, шугаман хурдасгуурын барилгын явц, шинэ тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, техникийн хүчин чадал, үзүүлэлт, хяналт тавихад анхаарах асуудал,  цацрагийн хамгаалалт хийгдэж буй үйл ажиллагаатай Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагчид танилцлаа.

Мөн Хавдар судлалын үндэсний төвийн рентген кабинетуудад цацрагийн анхааруулах тэмдгийг байршуулж, цацрагийн соёлыг сурталчилж ажиллалаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *