“БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс Дүүргийн Прокурорын газартай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт ноос ноолуур, арьс шир, барилгын материалын үйлдвэрлэл, авто засвар, авто угаалгын үйлчилгээ эрхлэгч нарт “Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг“, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг сургалт зөвлөгөөнд тус хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Наранцэцэг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, түүний хэрэгжилт, 2018 онд байгаль орчны чиглэлээр илэрсэн томоохон зөрчлүүд, цаашид анхаарах асуудлын талаар” мэдээлэл өглөө. Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж хүргүүлэн харъяа хэлтэс албадтай хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *