“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт үзүүлэх сургалтыг Түмэн шувуут ХХК-тай  хамтран  2018 оны 10 дугаар сарын  30-ны өдөр  зохион байгууллав. Үзүүлэх сургалтыг танхимын болон шувууны аж ахуйн цогцолбор, мал, амьтны тэжээлийн  үйлдвэртэй танилцах хэлбэрээр явууллаа.Сургалтанд  Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын /ахлах/ байцаагчид, НМХГ-ын  ХАБХААХХ-ийн хүнсний үйлдвэр хариуцсан улсын байцаагч, тус дүүрэгт үйл  ажиллагаа явуулдаг Хүчит шонхор, Нарантуул-2, Содон, Юмт бөмбөгөр, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүдийн дотоод хяналт хариуцсан гүйцэтгэх захирал, менежер, эрүүл  ахуйч, малын эмч нар зэрэг нийт 18 улсын /ахлах/ байцаагч болон 5 худалдааны төвүүдийн төлөөлөл оролцлоо.