НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 379 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 21 АЛБАН ХААГЧИЙГ ХУУЛЬ ДҮРЭМ,ЖУРАМ СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХАД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЖ САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА. НИЙТ ШАГНАЛ АВСАН АЖИЛТАН,АЛБАН ХААГЧИДДАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж  үүргээ нэр төртэй биелүүлж яваа мэргэжлийн хяналтын байгууллагын 21 алба хаагчдад салбарын шагнал гардууллаа.

Тус арга хэмжээ дээр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун шагнал гардаж авсан нийт албан хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.