САЛБАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 08/2693 албан тоот, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аян, 2018 оны тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөний дагуу хүрээнд БЗД-ийн нутаг дэвсгэрт Хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдэд Ургамал хамгааллын тухай, Тариалангийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Зөрчлийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг Даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчигээний хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтанд БЗД-ийн нутаг дэвсгэрт Хүлэмж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа нийт 20 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. 

Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Цэгмэд