ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРМИЙН ЧУХАЛ ЗААЛТУУДЫН ТАЛААРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар  Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай ХЗДХ-ийн яамны саналыг дэмжиж, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан.Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн  Ахмад Б.Зоригоог урьж, НМХГ-ын ажилтан, албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн чухал заалтуудын талаар мэдээлэл авлаа.