“ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ” ШАЛГАРУУЛАХАД БОЛЗОЛТ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хэрэгжилтийг хангуулах, хүнсний үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсээр хүн амыг хангах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгаруулах БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ зарлаж байна.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  1. Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд хамаарах “Хяналтын хуудас”-аар дүгнэхэд бага, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байх;
  2. Үйлдвэрлэлд Олон Улсын Стандартчлалын байгууллагын /ISO/ стандарт, чанарын удирдлагын тогтолцоо, GMP GHP, НАССР болон дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн байдал /байгальд ээлтэй, дэвшилтэт сав баглаа боодолтой г.м онцлог шинж чанартай/;
  3. Хүнсний үйлдвэр, аж ахуй эрхлэгч нь тухайн чиглэлээрээ 3 жилээс дээш хугацаанд тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  4. Сүүлийн 3 жилд тус үйлдвэрлэгчийн хүнснээс шалтгаалан олныг хамарсан хордлого, хордлогот өвчин гараагүй байх;
  5. Дотоод хяналтын төлөвлөгөө, удирдамжтай эсэх, өмнөх оны тайлан, дотоодын хяналтаар илрүүлсэн зөрчлийг арилгуулсан байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байдалд хяналт тавин ажилладаг байх;
  6. “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг байх.

 Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхлэгчээс бусад хүнсний боловсруулах үйлдвэр, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамрагдана.

          БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт, иргэний өргөдөл
  2. Хуулийн этгээдийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
  3. Сүүлийн 3 жилд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үнэлсэн хяналтын хуудаснуудын хуулбар, үнэлэгдэж байгаагүй бол өөрсдөө үнэлж ирүүлэх
  4. Дотоод хяналтын тайлан
  5. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтийн хуулбар
  6. Үйл ажиллагааны товч мэдээлэл /видео танилцуулга, хугацаа 3 минут хүртэл/ 

2017 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний хооронд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэгт болон ubinspection@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах БОЛЗОЛТ УРАЛДААНЫ удирдамж.pdf