ХҮНСНИЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ТАРААЖ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

НМХГ-ын ХУД дэх МХХ-ээс “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд ХУД-ийн Прокурорын газартай хамтран “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтын тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Грийн фүүдс трейд” ХХК-ийн “Органик” худалдааны төвийн ажлын байран дээр тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалахад дотоод хяналт тавих, Хэрэглэгчийн хяналтын хуудсын талаар тус тус мэдээ, мэдээлэл хийлээ. Сургалтанд тус худалдааны төвийн 36 ажиллагсад оролцлоо. Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан зөвлөмж тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хүсний чанар стандартын улсын байцаагч Д.Гантуяа